Хурдан бөгөөд хямд. 10-45см диаметр бүхий 80см-250см гүн нүхийг 10 секундээс 5хан минутанд ухаж чадна. Энэ нь бусад аргаар нүх ухахаас олон дахин хурдан бөгөөд өртөг багатай юм.
Энгийн бөгөөд хялбар. Заавал өндөр мэрэгжлийн өрмийн оператор ажиллуулах шаардлагагүй. Тоног төхөөрөмжтэй харьцахдаа өндөр мэдрэмжтэй нямбай хүн байхад л болно.
Хөнгөн бөгөөд маневр сайтай: Улаанбаатарын гэр хороололд өрөмдлөг хийх газар нь тэр болгон өрмийн том том техник ажиллуулах боломжгүй байдаг. Нарийн мухар гудамжинд жижигхэн ачааны тэргэн дээр ачих буюу хоёр дугуйтай тэргэн дээр нь түрээд явсан ч болно. Машины урт, өргөн, өндөр нь 1.1м х х1.1м х 2.5м.
Хөрс голохгүй. Эрдэслэг, шаварлаг, элсэрхэг, жижиг хайргат, сул чулуурхаг, хар шороон хөрсөнд өрөмдлөг хийж чадна. Мөн ой мод, өндөр уул, тал хээр, говь, гол нуурын эрэг хавийн нутгуудад өрөмдлөг хийхэд өргөн ашигладаг. Ер нь барилгын шрупэн суурь хийхэд чулуулаг давхрага хүртэл өрөмдөх шаардлага гардаг. Иймд өрмийн үзүүрт том чулуу тулах л юм бол өрөмдлөг хийх гүний хэмжээ боллоо гэж үздэг. Харин чулуу тулахгүй бол 2,5м гүн ухаад л 50см хайрга чулуу хийгээд суурийн ажлаа эхлүүлж болно.
Хэмнэлттэй. Шатахууны банк нь 3.6 литр бензиний багтаамжтай бөгөөд энэ бензинээр маш олон нүх ухаж чадна.
Маш өргөн. Ер нь барилгын шрупэн суурь хийхэд 10см-ийн диаметртэй байхад л болдог. Тэгвэл энэ машин 40 см өргөн диаметртэй өргөн, 2.5м гүн нүх ухаж чадаж байгаа нь барилгын суурийн ажилд нэн тохирно.
Үйлдвэрийн баталгаат бүтээгдэхүүн: Үйлдвэр нэг жилийн баталгаа өгөх бөгөөд энэ хугацаанд эвдэрсэн эд ангийг үнэггүй нийлүүлнэ. Мөн экспортын захиалгын урамшуулал болгон БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээврийн зардлыг хариуцна.
Үзүүлэлт:
- Үндсэн өрмийн машины хэмжээ: 1.1м х 1.1м х 2.5м
- Бензины банкны багтаамж: 3.6 литр
- Өрөмдлөг хийх гүн: 2.5м
- Өрөмдлөг хийх диаметр: 40см хүртэл
- Өрөмдлөг хийх хурд: 10 сек-ээс 5 минут хүртэл
- Өрөмдлөг
- Баталгаа: Нэг жил
- Үйлдвэрийн үнэ: 20000 юань (Нэг өрөм үнэгүй дагалдана.)
- Тээвэр: Үйлдвэр Эрээн хот хүртэл тээврийн зардлыг хариуцна.
Дэлгэрэнгүй мэдээлэл : http://terbumtan.com/index.php/construction/939-0239